ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨНИЙ ТАЛААР НЭГДМЭЛ ОЙЛГОЛТ ӨГӨВ

Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахаар, түгжрэлийг бууруулах, хотоос хөдөө орон нутаг руу шилжих хөдөлгөөнийг дэмжих, орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого барин ажиллаж байгаатай холбоотойгоор аймгийн төрийн албан хаагчдад шилжилт хөдөлгөөний талаар илүү цогц ойлголт өгөх зорилго бүхий сургалт зохион байгуулагдлаа.

Тус сургалтад аймгийн  бодлого төлөвлөгчид болон үйлчилгээ үзүүлэгчид нийт 100 гаруй төрийн албан хаагчид хамрагдав.  Сургалтыг Засгийн газрын хэрэг эрхлэг газар, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага болон аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулав.

Хотоос хөдөө рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг дэмжихэд аймгийн төрийн албан хаагчдын нэгдсэн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдсан тус сургалтад Шилжих хөдөлгөөнийг бодлогын түвшинд анхаарах хэрэгцээ, ач холбогдол, “Нээлттэй аймаг” хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх боломж, арга зам, Шилжин суурьшигчдад ээлтэй төрийн үйлчилгээний хэрэгцээ, шаардлага, Шилжин суурьшигчид, шилжих хөдөлгөөнд оролцохоор төлөвлөж буй иргэдэд чиглэсэн мэдээлэл, зөвлөгөө зэрэг сэдвүүдийн хүрээнд танилцуулга, мэдээлэл өгөгдлөө.

You May Also Like