Аймгийн ИТХ-ын ээлжит бус XIII дугаар хуралдаан өнөөдөр /2023.03.17/ 10 цаг 47 минутад 38 төлөөлөгчөөс 26 төлөөлөгч хүрэлцэн ирснээр 68.4 хувийн ирцтэй эхлэв.
Хуралдааны эхэнд аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан эрүүл мэндийн шалтгааны улмаас удаан хугацаагаар гадаадад эмчлүүлэхээр явах шаардлага гарсан тул өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх мэдэгдсэн ба аймгийн ИТХ-ын даргын суудлын төлөө З.Жолаушыбай, Ш.Хавыл нар өрсөлдөж, хуулийн дагуу нууц санал хураалт явуулахад төлөөлөгчдийн олонхын саналаар аймгийн ИТХ-ын даргаар Ш.Хавыл сонгогдлоо.
Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа ба газар, нэгжийн удирдлагууд оролцож байна.
- “Нээлттэй – Өлгий” аймгийн дэд хөтөлбөрийг батлах тухай
- “Хос бичигтэн” аймгийн дэд хөтөлбөр батлах тухай
- “Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх- III” аймгийн дэд хөтөлбөр батлах тухай
- “Аялал жуулчлалыг хөгжүүлэх” аймгийн дэд хөтөлбөр батлах тухай
- Байгалийн ургамлын экологи – эдийн засгийн үнэлгээ тогтоох тухай
- Аймгийн Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хорооны бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай
- Зарим орон нутгийн өмчийг бүртгэх, шилжүүлэх, актлах, дуудлага худалдаанд оруулах тухай
- Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөд өөрчлөлт оруулах тухай
- Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийн ёс зүйн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- Аймгийн Сонгуулийн хороо байгуулах тухай