УЛСЫН АВАРГУУДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

Засгийн газрын хуралдаанаар Усан туулай жилийн сар шинийн баярын босгон дээр Улсын аварга малчин, Улсын аварга тариаланчдыг тодруулсан билээ. Өнөөдөр Баян-Өлгий аймгаас тодорсон улсын аварга малчин өрх, тариаланчдын шагналыг гардууллаа.

Газар тариалангийн салбарт олон жил тогтмол амжилт гаргаж, нэг га-гаас авах ургацынхаа хэмжээг нэмэгдүүлж, эх орны хүнсний бүтээгдэхүүний салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан улсын аварга тариаланчид болон Буянт мал сүргээ өсгөн үржүүлж, малынхаа ашиг шим, чанарыг сайжруулан, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулан хөдөлмөр, зүтгэлээ төрдөө үнэлүүлж, улсын аварга малчидын шагналыг УИХ-ын гишүүн Т.Аубакир, аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман нар гардуулан өгч, баяр хүргэв.

 

УЛСЫН АВАРГА МАЛЧНААР;

  1. Алтай сумын малчин Баасанхүүгийн Батсуурь,
  2. Алтанцөгц сумын малчин Рымханы Самархан,
  3. Буянт сумын малчин Баастын Жүүхүү,
  4. Сагсай сумын малчин Мендейн Ермурат,
  5. Толбо сумын малчин Ханапиягийн Жайдарман,
  6. Цэнгэл сумын малчин Мугайгийн Энх-Уял

УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧААР;

  1. Баяннуур сумын тариаланч Сахайн Бахытжан

You May Also Like