АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ XI ДҮГЭЭР ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

    Аймгийн удирдах ажилтнуудын ээлжит XI дүгээр шуурхай хуралдаан өнөөдөр /2023.03.20/ хуралдаж, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагууд болон сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдааныг аймгийн Засаг даргын орлогч Х.Арман удирдан зохион байгууллаа.

     Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол Шинжлэх Ухааны газар,  Хүнс, хөдөө аж ахуйн газар, Татварын хэлтэс, Ус цаг уур, орчны шинжилгээний төв болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээллийг танилцуулан мэдээлэл солилцов.

     Түүнчлэн Баяннуур, Цэнгэл зэрэг сумдын Засаг дарга нар өвөлжилтийн байдал болон цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцууллаа.

You May Also Like