МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Наурыз”-ын баярыг тохиолдуулан өнөөдөр /2023.03.21/ Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгчийг аймгийн Засаг даргын орлогч Х.Арман болон аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл,  нар ёслол төгөлдөр цэргийн хүрээний хүндэт харуулын жагсаалаар хүндэтгэн угтан авлаа.

Ерөнхийлөгчийн энэ удаагийн албан томилолтын ажлын хэсэгт Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүд Х.Баделхан, Т.Аубакир, Б.Бейсен, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Ерөнхийлөгчийн боловсрол,шинжлэх ухаан,технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч, ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн дарга Ө.Золбаяр, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, бригадын генерал С.Ганбямба, Хил хамгаалах Ерөнхий газрын дарга,бригадын генерал Х.Лхагвасүрэн, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга,бригадын генерал Л.Алтангэрэл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага,зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Шагналын албаны дарга Ө.Мөнхцэцэг болон бусад албаны хүмүүс багтсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Наурыз”-ын баярын хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох юм.

You May Also Like