МОНГОЛ УЛСЫН САЙД, БООМТЫН СЭРГЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Х.БУЛГАНТУЯА БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа, Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишиг, Хил хамгаалах ерөнхий газрын дарга Х.Лхагвасүрэн, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдал, Шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа Ц.Мягмардорж, ГЕГ-ын Боомтын хөгжлийн хэлтсийн дарга Б.Зоригоо, Сайдын зөвлөх И.Оюунтунгалаг тэргүүтэй холбогдох албаныхан өнөөдөр /2023.03.24/ Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Тэрээр аймгийн Цагааннуур боомтын үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай танилцаж, боомтод үйл ажиллагаа эрхэлж буй төрийн байгууллагуудын тулгамдсан асуудал, Хил хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоо, сайдын хүрээнд шууд шийдэж болох асуудлуудыг газар дээр нь шийдэх чиглэл зорилготой ажиллав.

Энэ үеэр аймгийн удирдлагууд, газрын дарга нартай уулзаж, санал солилцон, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэв.

Уулзалтад УИХ-ын гишүүн Т.Аубакир, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, Хилийн боомтын захиргааны Цагааннуур Даян боомтын төлөөлөгч А.Гылымхан, Хилийн цэргийн 0165 дугаар ангийн захирагч, хурандаа Р.Эрдэнэтогтох, Хилийн цэргийн 0285 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Б.Хүрэлсүх, аймгийн Гаалийн газрын дарга Ш.Чухалбуян болон бусад газар нэгжийн удирдлагууд оролцлоо.

You May Also Like