Аймгийн удирдах ажилтнуудын ээлжит XII дугаар шуурхай хуралдаан өнөөдөр /2023.03.27/ хуралдаж, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагууд болон сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдааныг аймгийн Засаг даргын орлогч Х.Арман удирдан зохион байгууллаа.
Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Боловсрол Шинжлэх Ухааны газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Татварын хэлтэс, Мал эмнэлгийн газар, Нийгмийн даатаглын хэлтэс, Ус цаг уур, орчны шинжилгээний төв болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээллийг танилцуулан мэдээлэл солилцов.
ӨНӨӨДРИЙН АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААНААС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Нийт сумдын Засаг дарга,
Байгууллага, агентлагийн дарга нарт:
- Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын шаардлагыг хангаагүй, дүйцүүлэн тооцох журам зөрчин томилогдсон;
- Төрийн улс төрийн, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан тушаалд хууль тогтоомжоор тогтоосон тусгай шаардлагыг хангаагүй томилогдсон;
- Төрийн жинхэнэ албан тушаалд ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй. тэнцээгүй томилогдсон, Төрийн албаны тухай хууль, уг хуулийг дагаж гарсан дүрэм, журмыг зөрчиж томилогдсон;
4.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, түүнчлэн тухайн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын дүрмээр тогтоосон журмын дагуу томилогдоогүй, ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын болон бусад шаардлагыг хангаагүй томилогдсон;
5.Хуульд заасны дагуу байгуулагдан ажиллаж байгаа хороо, зөвлөл, зохицуулах зөвлөлийн орон тооны албан тушаалд тухайн хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй томилогдсон;
- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон, хөрөнгө орлогоо мэдүүлэх үүргээ биелүүлээгүй;
- Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй гэж тогтоосон ч төрийн албанд томилогдсон;
8.Хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчин томилогдсон томилох эрх бүхий албан тушаалтны хамаарал бүхий этгээд;
9.Нийтийн албан тушаалтны удирдах болон харьяалах, зохицуулалтад шууд хамаарах салбарт түүний хамаарал бүхий этгээд ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулдаг, энэ байдал нь давуу байдал үүсгэхүйц нөхцөл үүсгэсэн этгээд;
10.Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн:
11.Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, нийтлэг хэм хэмжээг удаа дараа зөрчсөн нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон төрийн албан хаагчийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хариуг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дотор аймгийн ЗДТг-т ирүүлэх
- Удирдлагын академийг 2019 оноос өмнө дипломын болон магистрын сертификатаар төгссөн, 2019 оноос хойш Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх богино, дунд хугацааны сургалт, ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан албан хаагчдын мэдээллийг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор аймгийн ЗДТГ-т ирүүлэх