ҮЕ ҮЕИЙН АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭВ

Наурызын баярыг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад гавьяаны амралтаа эдэлж буй үе үеийн ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Уг хүндэтгэлийн ажиллагаанд 30 гаруй ахмад уригдан оролцож дурсамж яриа өрнүүлж санал, сэтгэгдлээ хуваалцав.

Хүндэтгэлийн ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед нээж мэндчилгээ дэвшүүлэв. “Эрхэм хүндэт ахмад настан азай буурал та бүхэнд урин цагийн эхлэл, Наурыз баярын мэндчилгээг Засаг даргын Тамгын газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье. Улс эх орны түүхэн цаг үеүдийн зорилт, бүтээн байгуулалтад үе үеийн ахмадууд та бүхний оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй. Яндашгүй түүхийн яруусах алдрыг бүтээлцэж явсан хүндэт ахмадууд та бүхэн маань эрүүл энх, урт удаан жаргаж цэцэн ухаанаараа сүлэн байхын хүсэн ерөөе” гэлээ.

Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын даргын санаачилгаар ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газарт Ахмадын сан байгуулсан талаар ахмадуудад дуулгалаа.

You May Also Like