“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН-2023” ЭХЭЛЛЭЭ

Манай улс жил бүрийн дөрөвдүгээр сарыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар болгон тэмдэглэдэг.

Энэ жил үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ажлын байрны соёлыг төлөвшүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах тэдний сайн туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлыг “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖИЛ-БИДНИЙ СУУРЬ ЭРХ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Уламжлал болгон зохион байгуулж буй аяны нээлт өнөөдөр /2023.04.05/ , Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын байранд болов. Аяныг аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга К.Болат нар нээж үг хэллээ. Мөн ХХҮГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.Нурлан сарын аяны хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг оролцогчдод танилцууллаа.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг аймгийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Цагдаагийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Авто тээврийн төв, Нийгмийн түншүүд хамтран зохион байгуулж байна.

You May Also Like