Өнөөдөр /2023.04.04/ аймгийн Онцгой комиссын 2023 оны ээлжит III хуралдаан аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд болж, танхимаар болон цахимаар хуралдлаа. Хуралдааныг Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азат удирдан зохион байгуулж, хэлэлцэх асуудлыг төлөвлөгөөг танилцуулав.
Тус хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцлээ.
Аймгийн хэмжээний хаваржилтын нөхцөл байдал болон цаашид тавих санал
Аймгийн онцгой комисст ирсэн хүсэлт
Аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг задлах тухай санал зэрэг асуудлуудыг холбогдох албаныхан танилцуулж хэлэлцлээ.