АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ XIV ДҮГЭЭР ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Аймгийн удирдах ажилтнуудын ээлжит XIV дүгээр шуурхай хуралдаан өнөөдөр дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хуралдаж, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагууд болон сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдааныг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед удирдан зохион байгууллаа.

Онцгой байдлын газар, Цагдаагийн газар,  Боловсрол Шинжлэх Ухааны газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Ус цаг уур, орчны шинжилгээний төв болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээллийг танилцуулан мэдээлэл солилцов.

Өмнөх шуурхай хуралдаанаар аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол танилцууллаа.

Түүнчлэн аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс Баян-Өлгий аймагт “Төсвийн хөрөнгө оруулалт” гар утасны аппликейшн ашиглан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөлд санал өгөх талаар мэдээллийг хийлээ.

 Мөн өнөөдрийн аймгийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдааны үеэр Наурызын баярыг тохиолдуулан аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан казах ард түмний үндэсний хувцас, өв соёл, зан заншлыг олон нийтэд сурталчлан таниулах, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, хүүхэд залуучуудад ойлгуулах зорилготой цахим уралдаан болон төв талбайд казахын ард түмний өвөрмөц соёл, зан заншлыг харуулсан үндэсний чимэглэл бүхий эсгий гэр барих уралдаанд идэвхтэй оролцсон байгууллагуудыг шалгаруулж, шагналыг нь гардууллаа.

ӨНӨӨДРИЙН АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААНААС ДАРААХ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГӨГДЛӨӨ

ҮҮНД:
Нийт сумдын Засаг дарга нар болон байгууллага, агентлагийн дарга нар
т:

  • Аймгийн ЗДТГ-аас хүргүүлсэн хүний нөөцийн судалгааг холбогдох хүснэгтэд заасны дагуу гаргаж, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дотор ирүүлэх
  • Улсын бүртгэлийн байгууллага болон Хаан банк хамтран хэрэгжүүлж буй “Тоон гарын үсэг олгох” арга хэмжээнд сум, байгууллагын нийт төрийн албан хаагчдыг бүрэн хамруулах, судалгааг Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэх
  • “Шүүр ажиллагаа”-ны хүрээнд илэрсэн зөрчлийг ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн 30 хоногт багтаан арилгах арга хэмжээг зохион байгуулах

Нийт сумдын Засаг дарга нарт:

  • 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс мөн оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл зохион байгуулах Цэрэг татлагын нэгдсэн арга хэмжээнд сумдын удирдлага нар дэмжлэг үзүүлж, цэргийн насны залуусыг идэвхтэй хамруулах

Аймгийн Онцгой байдлын газрын дарга дэд хурандаа З.Азатад:

  • Аймгийн Онцгой комиссоос улсын нөөцийг задалж сумдад олгох хуваарь гарсан тул хуваарийн дагуу яаралтай олгох арга хэмжээ зохин байгуулах

You May Also Like