АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Х.АРМАН КАЗАКСТАН УЛСЫН “ШАКАРИМ”-ИЙН НЭРЭМЖИТ ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Казакстан улсын Семей хотын “Шакарим”-ийн нэрэмжит их сургуулийн физиологийн шинжлэх ухааны багш, докторант Т.Мурат тэргүүтэй багш нар Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирж ажиллаж байна.

Тус их сургуулийн төлөөлөгчдийг аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол нар хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийг Казакстан улсын Семей хотын “Шакарим”-ийн нэрэмжит их сургуульд суралцуулах талаар санал солилцов. Төлөөлөгчийн ярьснаар тухайн их сургуульд олон мэргэжлээр оюутнуудыг элсүүлэн суралцуулахаас гадна аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах боломжтой гэлээ.

“Шакарим”-ийн нэрэмжит их сургуульд одоогийн байдлаар Баян-Өлгий аймгийн 150  оюутан суралцдаг аж. Энэ жил тус аймгаас 500 хүүхдийг 100 хувийн тэтгэлгээр элсүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

You May Also Like