“АЙМГИЙН УДИРДЛАГУУД УЛСЫН ХИЛД” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

      

  Монгол Улсын Хилийн тухай хуулийн 50, 51, 53 дугаар зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 149 дүгээр зарлиг, Баян-Өлгий аймгийн хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 2.11 дэх заалтыг хэрэгжүүлж, аймгийн зөвлөл, хилийн сумдын хил хамгаалалтад туслах хүчний салбар зөвлөлүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, салбар зөвлөлийн гишүүдэд мэргэжил, арга зүйн зааварчилгаа өгөх, хилийн цэргийн салбаруудын хил хамгаалалт, албаны үйл ажиллагаатай танилцах, хил орчмын ард иргэдэд хууль, тогтоомж сурталчлах, хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчлөөс урьдчилан  сэргийлэх, зорилгоор Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед-ээр ахлуусан ЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, хилийн цэргийн 0165 дугаар ангийн захирагч, хурандаа Р.Эрдэнэтогтох, Хилийн албаны тасгийн зөрчил шалган шийдвэрлэх ахлах ажилтан Н.Серикжан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг аймгийн Засаг даргын батласан удирдамжийн дагуу 2023 оны 04 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Дэлүүн, Булган сумуудад ажиллаж, хилийн цэргийн 0135, 0196 дугаар салбаруудын хил хамгаалалт алба үйл ажиллагаатай танилцлаа.

           Ажлын хэсгийн бүрэлдэхүүн улсын хил дээр үүрэг гүйцэтгэж буй хилчид болон хил хамгаалалтад туслах хүчний гишүүдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож, аймгийн Төрийн өмчийн хороонд хадгалалтад байгаа УАЗ фермер автомашиныг хилийн цэргийн 0135 дугаар салбарт олгохоор шийдвэрлэж, хил хамгаалалтад дэмжлэг үзүүлэхээр боллоо.

         Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед хилийн цэргийн 0135, 0196 дугаар салбаруудад тус бүр орчин үеийн шаардлага хангасан иж бүрэн компьютер, 3 үйлдэлтэй принтерээр хангаж, албандаа амжилт гарган ажиллаж буй хилчид хил хамгаалалтад туслах хүчний гишүүдийг хил хамгаалах байгууллага, аймгийн Засаг даргын шагнал болон ангийн захирагчийн тушаалаар шагнаж, урамшуулан цаашид хилийн цэргийн салбарт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд хилчдийн гэр бүлийн гишүүдийг хамруулж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

You May Also Like