ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР БНХАУ-ЫН ШУӨЗОРОН БОЛОН МОНГОЛ УЛСЫН БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН УДИРДЛАГУУД, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ТӨЛӨӨЛЛҮҮД ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн Даян боомтыг зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээхээр ажиллаж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Даян боомтын үйл ажиллагааг эрчимжүүлж, худалдааны эргэлтийг сайжруулах, олон улсын бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Тус ажлын хэсэг өнөөдөр /2023.04.19/ манай аймаг болон БНХАУлсын ШУӨЗОрны хооронд хил дамжсан аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хоёр аймгийн аялал жуулчлалын салбарын удирдлага, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллүүдэд цахим уулзалтыг зохион байгууллаа.

Цахим уулзалтаар хоёр улсын бүс нутгийн аялал жуулчлалын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын боломж, нөөц бололцоог товч танилцуулж, Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Тус уулзалтад Хилийн боомтын захиргааны Цагааннуур, Даян боомтын төлөөлөгч А.Гылымхан, аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.Марат, аймгийн Аялал жуулчлалын холбооны тэргүүн Б.Бекболат, салбарын мэргэжилтнүүд болон аймгийн хэмжээнд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААНэгж байгууллагуудын төлөөлөл оролцов.

Энэ сарын 24-ний өдөр аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг БНХАУ-ын ШУӨЗОрны Алтай аймагт ажиллаж цаашид хамтран ажиллах боломжуудыг судлан, хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцохоор төлөвлөөд байна.

You May Also Like