КАЗАКСТАН УЛСЫН ЕВРАЗИ ИХ СУРГУУЛЬ 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛНЭ

Казакстан улсын Еврази их сургуулийн төлөөллүүд 2023-2024 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор манай аймагт хүрэлцэн ирж, ажиллаж байна.

Тус их сургуулийн Гадаад оюутнуудын нэгжийн дарга П.Ботакөз, Математик, Механикийн танхимын багш Махтагүл, Физик-техникийн танхимын багш А.Нурлан, Нийгэм ухааны танхимын багш Балжан нарыг аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийг олон улсын шилдэг их сургуулийн нэгт зүй ёсоор багтдаг Еврази их сургуульд суралцуулах талаар санал солилцов. Төлөөллүүдийн ярьснаар тухайн их сургуульд бүх төрлийн мэргэжлээр оюутнуудыг элсүүлэн суралцуулахаас гадна дэлхийн хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлээр суралцах боломжтойг онцлов.

Еврази их сургуульд Баян-Өлгий аймгийн олон оюутан суралцдаг бөгөөд 100% тэтгэлэг олгодгоороо онцлогтой билээ. Тус их сургуулийн багш нарт аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол тус аймгийн сурагчид чанартай их дээд сургуульд элсэн суралцахад анхаарал хандуулан ирж ажиллаж буй ажлын хэсгийн гишүүдэд хүндэтгэл үзүүллээ.

You May Also Like