“МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСӨЛ”-Д САНАЛ АВАХ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг орон даяар зохион байгуулагдаж байгаа билээ. Тус хэлэлцүүлэг өнөөдөр /2023.04.21/ манай аймагт зохион байгуулагдлаа.

            Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандоржоор ахлуулсан ажлын хэсэг манай аймагт ажиллаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хийж, иргэдээс санал авлаа.

 Танилцуулга хийгдсэний дараа хуулийн төсөлтэй холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид сонирхсон асуултаа асууж, асуултад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Баасандорж хариуллаа.

Хэлэлцүүлгийн үеэр иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, өөрийн үнэт саналаа тусгалаа. Хэлэлцүүлгийг аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед нээж үг хэллээ. Та бүхэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн хуулийн төсөлд https://d.parliament.mn/ -хаягаар цахимаар санал өгөх боломжтой.

You May Also Like