ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИДАД ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэхээр шинээр байгуулж буй Төрийн цахим үйлчилгээний газар түүний боловсон хүчнийг чадавхжуулах, шинэ мэдлэг мэдээлэл олгох сургалтуудыг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ.

Тэгвэл Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Сургалт хөгжлийн хэлтсийн дарга Т.Гантуяагаар ахлуулсан ажлын хэсэг манай аймагт ажиллаж, Төрийн цахим үйлчилгээний  хэлтэс  болон сумдын төрийн цахим үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд хүргэдэг ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг өнөөдөр /2023.04.24/ зохион байгууллаа.

Сургалтад нийт 22 албан хаагч хамрагдаж, төрийн үйлчилгээг иргэд, хуулийн этгээдэд хүргэх үйлчилгээний оператор ажилтнуудын хууль, тогтоомж, дүрэм, журам, тоон гарын үсгийн хэрэглээ, мэдээллийн аюулгүй байдлын талаар онол, практик хосолсон хэлбэрээр сургалт авлаа.

Ташрамд дурдахад, Баян-Өлгий аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн даргаар аймгийн ЗДТГ-ын Сүлжээний инженер, программист, цахим засаглал хариуцсан ажилтан Х.Ардахан томилогдон ажиллаж байна.

Мөн Төрийн цахим үйлчилгээний “ХурДан” цэгийг манай аймагт 5 дугаар сарын 26-ны өдөр нээхээр төлөвлөж байна.

You May Also Like