Аймгийн удирдах ажилтнуудын ээлжит XVII дугаар шуурхай хуралдаан өнөөдөр /2023.05.08/ үдээс хойш хуралдаж, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагууд болон сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдааныг аймгийн Засаг дарга А.Камелият удирдан зохион байгууллаа.
Аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагууд шинээр томилогдсон аймгийн Засаг даргад баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт, эрүүл энх сайн сайхныг хүслээ.
Өнөөдрийн шуурхай хуралдаан үеэр Аймгийн Засаг дарга аймгийн хэмжээнд ямар асуудлуудад илүү төвлөрч ажиллах шаардлагатай байгаа талаар, улмаар ямар чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаа, цаашид хамтын ажиллагааг хэрхэн өрнүүлэх талаар аймгийн удирдлагуудад товч танилцууллаа.