АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН IV ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

Өнөөдөр /2023.05.09/ аймгийн Онцгой комиссын гишүүд аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд 86,4 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдааныг аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга А.Камелият удирдан зохион байгууллаа. Хуралдаанаар таван асуудлыг хэлэлцлээ.

Үүнд:  Аймгийн хэмжээний хаваржилтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид тавих саналыг Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан  танилцуулсан бол Цаг агаарын өнөөгийн болон цаашдын төлөв байдлын талаар Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга П.Жанаргүл танилцууллаа.

Аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд нэмж тэжээл бүрдүүлэх талаар аймгийн Засаг даргын орлогч Х.Арман танилцуулсан бол Орон нутгийн хөгжлийн сангийн 2023 оны хөрөнгөөр өвс, тэжээл худалдаж авахаар төлөвлөсөн төсвийн зориулалтыг өөрчлөх талаар аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Бахытгүл танилцууллаа.

Мөн Сумын Засаг дарга нарт үүрэг чиглэл өгөх, саналыг Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азат танилцуулав.

You May Also Like