ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ТӨВИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Баян-Өлгий аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн “ХУРДАН” төвийн нээлт өнөөдөр /2023.06.19/ боллоо.

Төрийн үйлчилгээг цахимжуулах, хүн, хуулийн этгээдэд түргэн шуурхай хүргэх, төрийн үйлчилгээний “ХУРДАН” төвийн нээлтийн үйл ажиллагаанд Цахим хөгжил харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын  дарга П.Батбаатар, Цахим хөгжил харилцаа холбооны яамны Цахим засаглалын хэлтсийн дарга Б.Золбоо, Радио телевизийн үндэсний сүлжээ, улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал Д.Дагвасүмбэрэл, аймгийн Засаг дарга А.Камелият, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Вита, Баян-Өлгийн аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Х.Ардахан болон бусад байгууллагуудын удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Энэхүү төв нь төрийн үйлчилгээг иргэдэд операторын горимоор үзүүлж, төрийн үйлчилгээг ил тод нээлттэй, түргэн шуурхай, хүндрэлгүйгээр авах боломжийг олгох юм. Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээс иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолт, гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх зэрэг төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг нэг дороос авах боломжтой.

You May Also Like