АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Х.АРМАН “АСГАТ” ТӨСЛИЙН НЭГЖИЙН БАГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ салбарын сайд нартай 2022 оны гуравдугаар сарын 22 нд “Наурыз”-ын баяраар Баян-Өлгий аймагт ажиллаж, энэ үеэр Асгатын мөнгөний ордын ажлыг эхлүүлэх албан даалгаварт гарын үсэг зурж, эдийн засгийн эргэлтэд оруулахаар болсон.

МУЗГ-ын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 35 дугаар тэмдэглэл болон МУЗГ-ын 2020-2024 оны үйп ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүпэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.2.1.5 дах заалтад “Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардлагатай туршилт, судалгаа хийх, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх” гэж тусгагдсан. Үүнтэй холбогдуулан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 48 дугаар тогтоолоор Асгатын мөнгөний ордод ордын геологи хайгуулын ажлыг гүйцэтгэх, уул-геологи, уул-техникийн нөхцөл тодорхойлох, уурхайн баримт материалын зураг боловсруулах, нөөцийн тайлан, урьдчилсан ТЭЗҮ боловсруулж үйлдвэрлэлийн нөөцийг тодорхойлох чиг үүрэг бүхий “Асгат” төслийн нэгж байгуулагдсан.

Аймгийн Засаг даргын орлогч Х.Арман өнөөдөр /2023.08.24/ тус “Асгат” төслийн нэгжийн багийг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.

Уулзалтад “Асгат” төслийн зохицуулагч Б.Акжол, уулын инженер Д.Мөнхдэлгэр, геологич Ч.Буянбаатар, Э.Энхбаяр нар оролцож, тус төслийн нэгжийн багийн гүйцэтгэх үүргийн талаар аймгийн Засаг даргын орлогч Х.Арманд танилцууллаа.

Тэрээр “Асгат” төслийн зохицуулагч Б.Акжол тэргүүтэй баг Асгатын мөнгөний ордын талбайд хээрийн судалгааны ажил хийж, Хүдэржилт бүхий гарш хэсгээс дээж авах аж. Мөн авсан дээжид лабораторийн шинжилгээ хийлгэж агуулах тодорхойлох,  уулын ам нээх, зам засах, топо геодези, 3 хэмжээст зураглал, эрсдэл аюулгүй байдлын үнэлгээ хийх зэрэг ажлуудын явц, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах юм.

You May Also Like