Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ХХААХҮЯ, ХНХЯ, ОБЕГ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, УЦУОСМХ, МЭЕГ-ын мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Баян-Өлгий аймагт 2022 оны 10 дугаар сарын 08,09 өдрүүдэд ажиллаа.
Тус ажлын хэсэг манай аймгийн онцгой комисстой хамт хуралдаж, аймгийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа ажлуудтай танилцаж, мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил, хадлан тэжээл, малын халдварт өвчлөл, вакцинжуулалтын явц байдалтай танилцахын зэрэгцээ, аймгийн онцгой комиссын санал хүсэлтийг хүлээн авч тодорхой хариултуудыг өгөв. Үүнээс гадна цаашид хэрхэн ажиллах талаар заавар зөвлөмж өглөө.
Аймгийн Засаг дарга Д.Бауыржан: “Аюулгүйн нөөцийн өвсийг бусад аймгуудаас татан авах ажлыг гардан зохион байгуулж байгаа. Мөн сумдын аюулгүйн нөөцөд өвс 50 тн, тэжээл 30 тн-оос доошгүй бэлтгэх, иргэд малчид нэмэлт өвс тэжээл бэлтгэх, бэлчээрийн даац хэтэрсэн сумдын малын тоог бууруулах, зах зээлийн эргэлтэд оруулах зэрэг ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж, сумдын удирдлагуудад үүрэг болгон ажиллаж байгаа”- гэв.
Улсын онцгой комисс Тус аймгийн Онцгой комиссын ажлыг “хангалттай” гэж дүгнэлээ.