ЧАНГШИН ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖ БОЛОН ЭЛСЭЛТИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ ЗОРИЛГОТОЙ ТАНИЛЦУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

   Чангшин их сургуулийн зочид төлөөлөгчид аймгийн удирдлагуудтай уулзсаны дараа байгууллага, агентлагийн дарга нар, боловсролын байгууллагуудын захирал нартай болон иргэдийн төлөөллүүдтэй тус сургуульд тэтгэлгээр суралцах боломж болон элсэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх зорилгоор танилцуулга уулзалтыг зохион байгууллаа. Үүнээс гадна  оролцогчдын сонирхсон асуултад хариулан, санал хүсэлтийг сонслоо.

     Уулзалт аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд болж, уулзалтын эхэнд Чангшин их сургуулийн тухай танилцуулга видеог үзүүлж, тус их сургуулийн  Гадаад оюутныг дэмжих төвийн дарга ноён Ж.Серикжан  суралцагчдын сурах орчин, аюулгүй байдал болон хичээл хийх орчны талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулгыг хийв.

    БНСУ нь Ази тивдээ болон дэлхийд боловсролын чанараараа тэргүүлэгч орны жагсаалтад багтдаг. Иймд уулзалтын үеэр Солонгос улсад хүүхдээ суралцуулах хүсэлтэй иргэд сургуулийн удирдлагуудаас мэргэжил, боловсролын зэрэг, сургалтын тэтгэлэг, элсэлттэй холбоотой мэдээллийн талаар илүү тодруулж, хариулт авлаа.

Чангшин их сургуулийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг   www..cs.ac.kr  холбоосоор нэвтэрч танилцана уу.

You May Also Like