ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДАХ, ГҮЙЦЭТГЭХ 31 АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТУСГАЙ ШАЛГАЛТ ЗАРЛАГДЛАА

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1, 2.2-т заасныг тус тус үндэслэн удирдах, гүйцэтгэх албан тушаалын 27 сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна.

Бүртгэлийн хугацааг https://hh.csc.gov.mn/  цахим хаягаас харна уу.

(Баримт бичгийн бүрэн гүйцэт, үнэн зөв байдлыг бүртгүүлэгч хариуцна)

Цахимаар бүртгүүлэх баримт бичиг:

–     Төрийн албан хаагчийн анкет; (шууд бөглөнө)

–     Иргэний үнэмлэхийн хуулбар; (хуулбарыг хавсаргана)

–     Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах; (1 PDF файл болгож хавсаргана)

–     Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг; (1 PDF файл болгож хавсаргана)

–     Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар эсхүл Цахим лавлагаа; (1 PDF файл болгож хавсаргана)

–    “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг; (анкет хэсэгт татаж оруулна)

–     Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт. (хуулбарыг хавсаргана)

–     Төрийн албаны ерөнхий шалгалтын дүнгийн хуудас /e-mongolia системээс татан авах/; (хуулбарыг хавсаргана.)

–     Төрийн албанд ажилласан жил тооцох, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгааг тогтоох зорилгоор албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар; (1 PDF файл болгож хавсаргана)

–     Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар; (хуулбарыг хавсаргана)

–     Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ; (1-3 PDF файл болгож хавсаргана)

–     Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia системээс татан авах/. (хуулбарыг хавсаргана)

Шалгалт: 2022 оны 11 дүгээр сарын 03, 14, 15, 21 -ний өдрүүдэд хуваарийн дагуу аймгийн Засаг даргын тамгын газарт болно.

Дэлгэрэнгүйг https://hh.csc.gov.mn/?sector_id=02001031&offset=1&limit=20 -с үзнэ үү.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

You May Also Like