АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ТАВДУГААР ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Өнөөдөр /2022.10.31/ аймгийн удирдах ажилтнуудын тавдугаар ээлжит шуурхай хуралдаан болж, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагууд болон сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдааныг аймгийн Засаг дарга Д.Бауыржан удирдан зохион байгууллаа.

Өнөөдрийн хуралдаанаар Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол Шинжлэх Ухааны газар, Онцгой байдлын газар, Ус цаг уур, орчны шинжилгээний төв болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээллийг танилцуулан мэдээлэл солилцов.

Мөн өмнөх шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол танилцууллаа.

Хуралдааны төгсгөлд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймаг, сумдын ногоон хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж мод тарих, ургуулах, арчлах ажилд идэвхтэй оролцсон албан байгууллага, сумдыг шалгаруулж, хүндэт өргөмжлөл хадгалуулав.

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан энэ долоо хоногийн үүрэг даалгаврыг өгснөөр өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

ХУРАЛДААНААС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

МХГ-ын дарга Х.Бауыржанд

  • Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллага, агентлагийн албан хаагчдын ажлын ачааллын нэгдсэн судалгааг бодитоор гаргах ажлыг зохион байгуулах

Өлгий сумын Засаг дарга  Д.Есболатад

  • Ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангуулах чиг үүргийн хүрээнд Өлгий сумын хэмжээнд золбин нохой устгах аяныг зохион байгуулах
  • Сагсай сум явах зам дагуух Ногоон хашааны хуучин хашааг тэмдэгжүүлэх, бүрэн бүтэн байдлыг хангах

ГХБХБГ-ын дарга К.Болатад

  • Өлгий сумыг тойрон гарах Баруун бүсийн босоо тэнхлэгийн H4 автозам дагуух 150 м хүртэлх газрыг улсын тусгай хэрэгцээнд авах ажлыг зохион байгуулах. Холбогдох баримт бичгийг бэлтгэн, журам боловсруулж, аймгийн ИТХ-д танилцуулах, батлуулах

Нийт сумдын Засаг дарга нарт

  • Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажлын санал авах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах үүрэг бүхий ажлын хэсэг 2022.11.10-ны өдрөөс нийт сумдад ажиллах тул холбогдох бэлтгэл, бэлэн байдлыг хангах арга хэмжээг зохион байгуулах

Булган сумын Засаг дарга Б.Ерболатад

  • Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллах, сул орон тооны захиалгыг хуулийн хугацаанд ирүүлэх

You May Also Like