АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ДӨРӨВДҮГЭЭР ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
Аймгийн удирдах ажилтнуудын дөрөвдүгээр ээлжит шуурхай хуралдаан болж, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагууд болон сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцож, хуралдааныг аймгийн Засаг дарга Д.Бауыржан удирдан зохион байгуулж, энэ долоо хонгийн үүрэг даалгаврыг өглөө.
https://bayan-olgii.gov.mn/20221024-1/
“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨГЖИЛД СОЁЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ОРОЛЦОО” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Тус хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга Д.Бауыржан уригдан оролцож, оролцогчдын санал хүсэлтийг сонсож, аймгийн зүгээс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч танилцуулахыг зэрэгцээ хэлэлцүүлгээс гаргасан санал санаачилгыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
https://bayan-olgii.gov.mn/20221024-2/
Д.БАУЫРЖАН: МАТЕМАТИКИЙН АЧ ХОЛБОГДЛЫГ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТАНИУЛАХ, МЭДҮҮЛЭХ, ХӨГЖҮҮЛЭХ ЦАГ ҮЕ ИРЧХЭЭД БАЙНА
“Аймгийн зүгээс Монгол хэлний суралцахуйг дэмжих хүрээнд олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Тодорхой ахицууд ч гарч байна. Харин одоо бүх шинжлэх ухааны хаан болсон Математикийг урагшлуулах хэрэгтэй байна. Иймд аймгийн хэмжээнд Математикийн боловсролыг хөгжүүлэх, ач холбогдлыг хүүхэд, залууст таниулах “хөтөлбөр” хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж харж байна.” хэмээн аймгийн Засаг дарга өөрийн санал, санаачилгыг танилцуулав.
https://bayan-olgii.gov.mn/20221024-003/
БНСУ-ЫН ЧАНГШИН ИХ СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУД МАНАЙ АЙМАГТ АЙЛЧИЛЖ БАЙНА
Энэ жилээс манай аймаг БНСолонгос улсын Чанган хотын Чангшин их сургуультай хамтран ажиллахаар болж, энэ хичээлийн жилд 30 гаруй суралцагчийг хөнгөлөлттэйгөөр суралцуулахаар болсон билээ. Тэгвэл БНСУ-ын Чангшин их сургуулийн удирдлагууд аймгийн Засаг даргын урилгаар манай аймагт энэ сарын 24-26-ны өдрүүдэд албан айлчлал хийж байна.
https://bayan-olgii.gov.mn/221025-01/
ЧАНГШИН ИХ СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУД АЙМГИЙН ТҮҮХ СОЁЛТОЙ ТАНИЛЦАХ ЗОРИЛГОТОЙ АЙМГИЙН МУЗЕЙ, ХӨГЖИМТ ДРАМЫН ТЕАТР БОЛОН ТӨВ НОМЫН САНД ЗОЧЛОВ
Манай аймагт албан ёсны айлчлал хийж буй БНСолонгос улсын Чанган хотын Чангшин их сургуулийн удирдлагууд аймгийн түүх соёлтой танилцах зорилготой аймгийн Музей, М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театр болон Б.Ахтаны нэрэмжит төв номын санд зочлон, үйл ажиллагаатай нь танилцлаа. Мөн Чангшин их сургуулийн удирдлагууд театртай хэрхэн хамтран ажиллах боломжийн талаар судалж, хариу мэдэгдэхээ илэрхийлэв.
https://bayan-olgii.gov.mn/221025-2/
ЧАНГШИН ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖ БОЛОН ЭЛСЭЛТИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ ЗОРИЛГОТОЙ ТАНИЛЦУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Чангшин их сургуулийн зочид төлөөлөгчид аймгийн удирдлагуудтай уулзсаны дараа байгууллага, агентлагийн дарга нар, боловсролын байгууллагуудын захирал нартай болон иргэдийн төлөөллүүдтэй тус сургуульд тэтгэлгээр суралцах боломж болон элсэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх зорилгоор танилцуулга уулзалтыг зохион байгууллаа. Үүнээс гадна оролцогчдын сонирхсон асуултад хариулан, санал хүсэлтийг сонслоо.
https://bayan-olgii.gov.mn/221025-3/
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАН НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН ЗӨВЛӨХҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр /2022.10.26/ Монгол дахь Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүн амын сангийн зөвлөхүүд, доктор С.Нармандах, доктор Б.Сувд нарыг хүлээн авч уулзаж, Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө. Иймд жирэмсэн эхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, эх нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах талаас аймгийн зүгээс тодорхой хэмжээний төсөв хуваарилан дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа талаар дурдаж, орон нутгийн оролцоотой дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
https://bayan-olgii.gov.mn/221026-2/
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ X ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА
Аймгийн ИТХ-ын ээлжит X хуралдаан аймгийн Засаг даргын хурлын танхимд зохион байгуулагдаж байна. Хуралдаанд 21 төлөөлөгч оролцож, хурлын ирц 51.2 хувьтай оролцож байна. Хуралдаанд аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон газар нэгжийн удирдлагууд болон мэргэжилтнүүд оролцлоо. Аймгийн ИТХ-ын X хуралдаанаар дараах долоон асуудлыг хэлэлцэж батална.
https://bayan-olgii.gov.mn/221027-2/
ЦАГААННУУР-УЛААН БАЙШИНТЫН ЧИГЛЭЛИЙН 25.8 КМ АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРЖ, АЗИ ЕВРОПЫГ ХОЛБОСОН ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМТАЙ БОЛЛОО
“Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр-2” төслийн хүрээнд аймгийн Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд баригдаж буй 25.8 км авто замын ажил дуусаж өнөөдөр /2022.10.30/ ашиглалтад орж, албан ёсны нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Д.Бауыржан үг хэлж, тэрбээр энэхүү түүхэн бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлсэн үе үеийн Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам, “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр-2” төсөл, Азийн хөгжлийн банк, гүйцэтгэгч компани болон УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагуудад талархал илэрхийлээд, баяр хүргэж, ажилд нь амжилт хүсэв. Бүс нутгийн хөгжил, аялал жуулчлалын салбарт энэ зам хөгжлийн түүчээ болно” гэдгийг онцоллоо
https://bayan-olgii.gov.mn/221030/