“ҮНДСЭН ХУУЛИЙН ДУГУЙЛАН” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛНА

   Аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр /2022.11.15/ “Үндсэн хуулийн дугуйлан” санаачлагч “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтыг хүлээн авч уулзлаа.

   Уулзалтаар “Үндсэн хуулийн дугуйлан” төслийн хүрээнд  хамтран ажиллах санамж бичиг байгуулах, төслийг ямар зохион байгуулалтайгаар хэрхэн явуулах талаар санал солилцлоо.

  Уг төсөл нь Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойг угтан ард иргэдэд хууль тогтоомжийг энгийн, хялбараар таниулан сурталчлах, хүн бүр хуулийг ижил тэгш дагаж, мөрддөг байх, хуулийн зөв хэрэглээг дадал болгох зорилготой юм.

  Төслийг гурван үе шаттай хэрэгжүүлэх ба төслийн хүрээнд сургагч багш нарыг бэлтгэн, сургагч багш нараар дамжуулан иргэдэд хуулийн мэдлэг олгож, эцсийн шатанд төслийг дүгнэн, Үндсэн хуулийн 100 жилийн ойгоо угтах юм.  “Үндсэн хуулийн дугуйлан” төсөл хөтөлбөрийг 21 аймаг, 330 суманд хэрэгжинэ.

You May Also Like