УДИРДАХ АЖИЛТАНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛОВ

    Өнөөдөр /2022.11.28/ аймгийн удирдах ажилтнуудын ээлжит есдүгээр шуурхай хуралдаан болж, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагууд, сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдааныг аймгийн Засаг дарга Д.Бауыржан удирдан зохион байгууллаа.

   Хуралдаанаар зарим агентлагууд өнгөрсөн 7 хоногийн цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулж, өмнөх шуурхай хуралдаанаар аймгийн Засаг даргаас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол танилцуулав.

Хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгавар

  1. Сумдын хүнсний талон олголтод онцгой анхаарч, нийгмийн эмзэг бүлгийн хамрагдалтыг хангах арга хэмжээ авах
  2. Аймгийн Асрамжийн газрын барилгын дулааны асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авах
  3. Үндэсний аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний биелэлтийг энэ 7 хоногт багтаан аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэст ирүүлэх
  4. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон аймгийн Засаг даргын захирамжийг хэрэгжилтийг хангуулж, шинэ жилийн баяраар спиртийн өндөр агууламжтай бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх талаар сурталчилгааны ажил зохион байгуулах
  5. 2022 оны аймгийн шилдгээр шалгаруулахаар нэр дэвшүүлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэний материалыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 163 дугаар тогтоолоор баталсан “Аймгийн оны шилдгүүдийг шалгаруулах журам’-д заасан шаардлагыг хангуулан, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн Захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх арга хэмжээ авах

You May Also Like