“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН” –Д БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ НЭГДЛЭЭ

    Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.

    Монгол Улс 1997 оноос тус аянд нэгдсэн бөгөөд энэ жил Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж, “НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЪЯ – ӨӨРИЙГӨӨ, ГЭР БҮЛЭЭ, ОРЧИН ТОЙРНОО” уриан дор үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байна.

    Энэ жилийн 16 хоногийн аяны гол зорилго нь жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг анхаарлын төвд авчрах бөгөөд “Нандин бүхнээ хамгаалъя: Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” гэсэн ерөнхий сэдэв уриан дор “Хүчээ урвуугаар биш зөвөөр ашигла” болон “Эрхэм бүхнээ нандигная” эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг өөр өөрийн амьдралдаа эзэн болж, улам сайн сайхан амьдрахын төлөө эерэг арга замыг сонгож, бие биедээ ижил тэгш, хүндлэлтэй хандахыг уриалж буй тус арга хэмжээнд Баян-Өлгий аймаг нээгдлээ.

   Аяны хүрээнд олон төрлийн арга хэмжээнүүд зохион байгуулагдах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа ба албан байгууллагууд уг арга хэмжээнд идэвхтэй оролцохыг Аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас уриалж байна.

You May Also Like