Аймгийн Засаг дарга Д.Бауыржан аймгийн Соёл, урлагийн газрын дарга К.Бекжан болон соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч нарыг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.
Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түүнийг өвлөн уламжлагчийг тодруулах алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилгоор 3 жил тутам улсын хэмжээнд соёлын биет бус өвийн наадмыг зохион байгуулдаг. Энэ удаагийн “Нүүдэлчин Монгол-2022” их наадам Улаанбаатар хотод өнгөрсөн наймдугаар сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, Баян-Өлгий аймгийн өвлөн уламжлагчид амжилттай оролцоод ирсэн билээ.
Соёлын биет бус өвийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй өвлөн уламжлагчдыг Соёлын яамны дараах шагналуудаар шагнасныг аймгийн Засаг дарга гардуулан өгч баяр хүргэв.
Тэрээр аймгийн Засаг дарга “Монгол Улс арвин баялаг өв соёлтой улс. Соёлын өвөө нандигнан дээдэлж, хайрлан хамгаалж, хойч үедээ бүрэн бүтнээр нь өвлүүлэх нь та бидний үүрэг зорилт мөн” хэмээж, монгол айл бүрийн гал голомтыг монгол өв соёлын онгод хийморь өнөд ивээж, Монгол орон минь үүрд мандан бадрахын ерөөлийг дэвшүүлэв.
“Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр:
-Ханжарбай Хумарбек
-Нүрзэд Самьяа
-Мауит Гүлсайра
-Адилхан Инкарбек
“Ардын авьяастан” цол тэмдгээр:
-Заан Нарангарав
-Хуатбек Кагбатдолда
Соёлын яамны “Жуух бичиг”-ээр:
-Баяр Жавзан
-Мурат Айсулу
-Кадирбек Ержанат