Улс тунхагласны 98 жилийн ойг тохиолдуулан эх орныхоо хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалт, аймгийн эдийн засаг, нийгэм, боловсрол, хөдөө аж ахуйн салбар, төрийн албанд хүч хөдөлмөрөө дайчлан олон жил, үр бүтээлтэй ажиллаж, ирээдүй хойчийнхоо сайн сайхны төлөө залуу нас хөдөлмөр бүтээлээ зориулсан зарим иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнасныг аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан нар хүндэтгэлтэйгээр гардуулан өгч баяр хүргэв.
Төрийн дээд одон медаль гардуулах үйл ажиллагаа өнөөдөр /2022.11.30/ аймгийн Засаг даргын Тамгын Газрын хурлын танхимд зохион байгуулагдлаа.
“Хөдөлмөрийн гавьяаны улаан туг” -ийн одонгоор:
Даулетбай Ахан
Хабыш Адия
Шайхы Бахтыбай
Нияз Бейлхаан
Нурмаг Уатхан
Хасымхан Хапия
Сагынбай Хумархан
“Алтан гадас” одонгоор:
Бектурган Акыбас
Каукархан Самихан
Цэргийн гавьяаны одонгоор:
Сапанай Махсат