АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАН БНКАЗАХСТАН УЛСЫН “ОТАНДАСТАР КОРЫ” АШГИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    Аймгийн Засаг дарга Д.Бауыржан БНКазахстан улсын “Отандастар коры” төрийн бус байгууллагын мэдээллийн шинжилгээний албан төслийн зохицуулагч Калыбек Кобландин болон Элэг нэгтнүүдийг дэмжих газрын захирал Гүлмира Нурбаев нарыг өнөөдөр /2022.11.30/ албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.

   Уулзалтын үеэр “Отандастар коры” төрийн бус байгууллага болон Элэг нэгтнүүдийг дэмжих газрын албаны төлөөлөгчид манай аймагт ажиллан тус улсаас Казакстан улсад нүүх хүсэлтээ илэрхийлсэн иргэдэд мэдээлэл хүргэх, нүүхэд ямар бичиг баримт бүрдүүлэх талаар болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилгоор ирсэн талаар аймгийн Засаг даргад танилцууллаа.

    Мөн энэ үеэр манай аймгийн зохиолч, яруу найрагч З.Рысбек болон аймгийн олон нийтийн радиогийн сэтгүүлч, зохиолч Н.Ербахыт нарт Казакстан улсын зохиолчдын эвлэлийн гишүүнээр элсүүлсэн үнэмлэхийг гардуулж өгөв.

You May Also Like