АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН XI ДҮГЭЭР ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Аймгийн удирдах ажилтнуудын XI дүгээр ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2022.12.12/ болж, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагууд болон сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдааныг аймгийн Засаг даргын орлогч Х.Арман удирдан зохион байгууллаа.

Өнөөдрийн хуралдаанаар Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Боловсрол Шинжлэх Ухааны газар, Өлгий сум,  Ус цаг уур, орчны шинжилгээний төв болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээллийг танилцуулан мэдээлэл солилцов.

Өмнөх шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол танилцууллаа.

Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн зөвлөмж, чиглэлийн талаар танилцуулж, цаашид зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг чиглэл болгов.

Түүнчлэн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаанаас дараах үүрэг даалгавар өгөгдөв.

Нийт байгууллага, агентлагийн дарга нарт

  • Монгол улсын Ерөнхий сайдын 2022 оны 214 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангуулж, холбогдох ажлын хэсгийг байгуулан, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаарх мэдээлэл, тайланг ажлын хэсэгт хугацаанд нь, тогтмол ирүүлэх арга хэмжээ авах

Сумын Засаг дарга,  нийт байгууллага, агентлагийн дарга нарт

  • 2022 оны 12 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд Сангийн яамнаас зохион байгуулах сургалтад байгууллагын нягтлан бодогч нарыг бүрэн хамруулах арга хэмжээ авах

Боловсрол Шинжлэх Ухааны газрын дарга Г.Амантайд

  • Аймгийн бүх сумдын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад цахим дэлгүүрээс авах худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах талаар анхааруулга хүргүүлэх

Холбогдох байгууллага, агентлагийн дарга нарт

  • Аймгийн төв талбайн мөсөн хотхоныг цаг хугацаанд нь барьж ашиглалтад оруулах

You May Also Like