УОК-ЫН НЭГДСЭН ШУУРХАЙ ШТАБААС 21 АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССТОЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЛЭЭ.

     Улсын Онцгой Комиссын Нэгдсэн шуурхай штабаас 21 аймгийн Онцгой Комисстой өнөөдөр /2022.12.23/ өглөө цахим хурал хийлээ.

    Тус хуралд аймгийн Онцгой комиссын гишүүд болох аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азат, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан,  Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний газрын дарга А.Галия, Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга П.Жанаргүл, МУЗН төлөөлөл Азиз тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

   Хурлаар орон нутгийн нөхцөл байдлын талаар болон Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэр, УОК-ын нэгдсэн шуурхай штабаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хэрэгжилтийн талаар, 2022-2023 оны цаг агаарын нөхцөл байдлын талаар, Отор нүүдлээр явж буй малчид, аймаг орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл  хангасан талаар, Малын өвчлөлийн талаар сүүлийн үеийн мэдээлэл өгч, өвчилсөн мал өвөлжихөд ямар хүндрэл үүсэх талаар, АОК, СОК-ын Засаг даргын нөөцөд ямар хэмжээний хөрөнгө тусгасан, өвс тэжээл авсан талаар болон НХХЯ-аас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тус тус мэдээлэл өглөө.

     Цахим хурлын үеэр Улсын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр 21 аймгийн Онцгой Комисст холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

You May Also Like