ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙГ МЭДЭЭ, МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ ОРОН ТООНЫ БАЙНГЫН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийг мэдээ, мэдээллээр хангах орон тооны байнгын ажлын хэсэг өнөөдөр /2023.04.14/ аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд энэ оны анхны хурлаа хийв.

Хурлаар Үндэсний аюулгүй байдлыг хангуулах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудаас шуурхай мэдээлэхэд анхаарах асуудал, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлөөс ирүүлсэн үүрэг чиглэлийн хэрэгжилтийг хангуулах талаар тус тус санал солилцлоо.

Цаашид ажлын хэсгийн гишүүд шуурхай мэдээ мэдээлэл холбогдох тайланг цаг хугацаанд нь гаргаж ирүүлэх, ҮАБЗ-өөс ирүүлсэн чиглэл болон 2023 оны ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг санаачлан ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед үүрэг болголоо.

Хуралдаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга бөгөөд Үндэсний аюулгүй байдлыг хангах асуудал хариуцсан албан тушаалтан Ө.Хуралай болон ҮАБЗ-ийг  мэдээ, мэдээллээр хангах орон тооны байнгын ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

You May Also Like