АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ XV ДУГААР ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

     Аймгийн удирдах ажилтнуудын ээлжит XV дугаар шуурхай хуралдаан өнөөдөр дөрөвдүгээр сарын 24-ий өдөр хуралдаж, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагууд болон сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдааныг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед удирдан зохион байгууллаа.

     Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол Шинжлэх Ухааны газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Ус цаг уур, орчны шинжилгээний төв болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээллийг танилцуулан мэдээлэл солилцов.

     Түүнчлэн Алтай, Улаанхус, Толбо зэрэг сумдын Засаг дарга нар өвөлжилтийн байдал болон цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцууллаа.

You May Also Like