Аймгийн удирдах ажилтнуудын ээлжит XVI дугаар шуурхай хуралдаан өнөөдөр /2023.05.01/ хуралдаж, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагууд болон сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдааныг аймгийн Засаг даргын орлогч Х.Арман удирдан зохион байгууллаа.
Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол Шинжлэх Ухааны газар, Өлгий сум, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Ус цаг уур, орчны шинжилгээний төв болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээллийг танилцуулан мэдээлэл солилцов.
Өмнөх шуурхай хуралдаанаар аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийг ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай танилцууллаа.
Түүнчлэн Сагсай, Улаанхус, Баяннуур зэрэг сумдын Засаг дарга нар өвөлжилтийн байдал болон цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцууллаа.
Мөн аймгийн Засаг даргын орлогч Х.Арман БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймагт хийсэн ажлын албан айлчлалын талаар мэдээлэл хийлээ.