2022 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар хурандаа Р.Эрдэнэтогтох захирагчтай Хилийн 0165 дугаар ангид хугацаат цэргийн албаа хаасан цэргүүд өнөөдөр /2023.05.01/ халагдаж байна.
Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх эрхэм үйл хэрэгт үнэнчээр албаа хаасан цэргүүдийг аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буянтогтох угтаж авч, цэргийн албаа нэр төртэй хаасан явдалд баяр хүргэж, цаашдынх нь ажил, амьдралд сайн сайхныг хүссэн юм.