Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба “Хүн бүр байгаль хамгаалагч” нөлөөллийн аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа.
Аяны зорилго нь иргэд, олон нийтэд байгаль орчин экологийн боловсролыг олгох, Байгаль орчныг хамгаалах хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг сурталчлан таниулах, эко орчныг бүрдүүлэх, явган алхалтыг дэмжих, хог хаягдлын тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, болзошгүй байгалийн болон бусад аюул эрсдэл гамшиг, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль, эрх зүйн мэдлэг олгох юм.
Уг аяныг дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Хүн бүр байгалиа хайрлах сэтгэл, сэтгэлгээтэй байж, байгаль хамгаалахад хувь нэмрээ оруулж, үр хүүхдэдээ экологийн боловсрол, хүмүүжил олгож, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг хэвшүүлж, хамгийн гол нь байгальд сөрөг нөлөөтэй жижиг ч гэлтгүй үйлдлийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй байхыг уриалж байна.
Хүн бүр байгаль хамгаалагч байцгаая
Хүн бүр эх дэлхийгээ хайрлая