МОНГОЛ ДАХЬ НЭГДСЭН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГЫН “ХҮН АМЫН САН”-ИЙН БАГ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Люксембургийн Засгийн Газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүн амын сангаас 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Эхийн болон төрөх тойрны сэргийлж болох эндэгдлийг тэглэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” төслийн хүрээнд 10 аймгийн 20 сумдыг сонгон, төслийг эхлүүлээд байна. ЭМЯ-аас төсөл хэрэгжүүлэхээр сонгосон аймаг, сумдаар Баян-Өлгий аймгийн төв болон Ногооннуур, Булган сумдыг сонгоод байгаа билээ.

Тус үйл ажиллагааны хүрээнд НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч Л.Оюунаа, Мэдээлэл технологи, логистик хариуцсан ажилтан Б.Жаргалсайхан, Өсвөр үе, залуучуудын хөтөлбөрийн ажилтан Э.Өнөрөө нар өнөөдөр /2023.05.04/ аймгийн удирдлагууд болон Эрүүл мэнд, Боловсролын салбарын удирдлагууд, мэргэжилтнүүдтэй уулзалт хийн төслийн зорилго, үйл ажиллагааны талаар танилцуулан, санал солилцлоо.

Тус төслийн хүрээнд Сумдад зайн оношилгооны тусламж үйлчилгээг бий болгох, Эх нярайн яаралтай тусламж, гэр бүл төлөвлөлт, өсвөр үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрчимжүүлэх болон жендерт суурилсан хүчирхийлэлд эрүүл мэндийн салбарын хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд сумын эрүүл мэндийн ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх, Аймгийн төвийн сонгосон нэг сургуульд бэлгийн цогц боловсролын чанарыг сайжруулах зорилгоор эрүүл мэндийн кабинет байгуулахад дэмжлэг үзүүлэх юм.

Уулзалтын үеэр уг төслийг манай аймагт хэрэгжүүлж байгаад аймгийн Засаг даргын орлогч Х.Арман баярлаж талархсанаа илэрхийлэв.

You May Also Like