Өнөөдөр /2023.05.10/ УИХ-ын гишүүн Х.Баделхан, аймгийн Засаг дарга А.Камелият нар холбогдох албаны хүмүүсийн хамт Цэнгэл суманд ажиллаж, сумын иргэдтэй уулзалт хийлээ.
УИХ-ын гишүүн Х.Баделхан төр засгаас баримталж буй бодлого, шийдвэр болон “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл”-ийг талаар мэдээлэл хүргэж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
Аймгийн Засаг дарга А.Камелият иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Уулзалтад 100 гаруй иргэн, төрийн албан хаагчид хамрагдсан бөгөөд иргэд асуулт тавьж, санал бодлоо хуваалцсан юм.