БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд Баян-Өлгий аймагт ажиллалаа. /2023.06.10/Батлан хамгаалахын сайдыг аймгийн Засаг даргын орлогч Х.Арман ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Д.Ербол болон хууль хүчний байгууллагын удирдлагууд угтан авав.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тус аймагт ажиллах үеэр  Зэвсэгт хүчний 340, 331 дүгээр ангиудын үйл ажиллагаатай танилцаж, Засгийн газрын үйл ажиллагаа, салбарын эрх зүйн шинэчлэл, бодлогын хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй ажлууд, алба хаагчдын харилцаа хандлага, ёс зүйн төлөвшил, манлайлал, нийгмийн хамгааллын талаар мэдээлэл өгч, албандаа итгэл үнэмшил дүүрэн, хичээл зүтгэл өндөр байхыг онцлон дурдсан юм.Түүнчлэн хөдөлмөр, зүтгэл, албандаа хандах хандлагаараа бусдадаа үлгэр жишээч зарим алба хаагчдыг салбарын шагналаар шагнаж урамшууллаа.

Үүний дараагаар Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт үйл ажиллагаа явуулж буй Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий алба хаагчдын 150 хүүхдийн цэцэрлэгийн нээлтэд оролцсон юм. Тус цэцэрлэг нь Батлан хамгаалах яамны захиалгаар, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Зэвсэгт хүчний 340 дүгээр анги барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэж Улсын комисст хүлээлгэн өгчээ.

Ажлын хэсэг үргэлжлүүлэн улсын тусгай хэрэгцээний газар баригдах 100 хүүхдийн цэцэрлэгийн шав тавих арга хэмнээнд оролцсон юм. Уг цэцэрлэгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн барилгачин дайчид барьж байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

You May Also Like