УИХ-ын гишүүн Х.Баделхан, аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман нар өнөөдөр /2023.05.12/ Бугат суманд ажиллаж, сумын иргэд, хөдөлмөрчдтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Х.Баделхан УИХ-аас баталсан хууль тогтоомж, шийдвэр болон “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл”-ийн талаар мэдээлэл хүргэж, тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцууллаа.
Тус уулзалтын үеэр иргэдийн зүгээс сонгуулийн холимог тогтолцоо болон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүдийн эрх, үүргийг тодорхой болгож, хуулийн хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэлээ.