УИХ-ЫН ГИШҮҮН Х.БАДЕЛХАН, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Х.АРМАН НАР ТООРЦОГ ТОЛГОЙН 169 У/М ТӨМӨР БЕТОН ГҮҮРНИЙ АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

УИХ-ын гишүүн Х.Баделхан, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман нар Бугат сумын Тоорцог толгойн 169 у/м төмөр бетон гүүр барих төслийн үйл явцтай газар дээр нь очиж танилцан, төсөл хариуцсан компанийн холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа.

Тоорцог толгойн 169 у/м төмөр бетон гүүр улсын төсвөөр баригдаж байгаа бөгөөд гүүрний барилгын ажил өнгөрсөн оны 5 дугаар сард эхэлсэн. Уг бүтээн байгуулалтын ажлын явц одоогоор 77 хувьдаа орсон бөгөөд энэ жилийн 7 сард ашиглалтад орно гэдгийг компанийн удирдлагууд хэллээ.

Гүүрийн бүтээн байгуулалтад Зам тээврийн хөгжлийн төвийн Хяналтын инженер Г.Баасан зөвлөгөө өгч, өдөр тутмын үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллаж байгаа юм.

Тоорцог толгойн 169 у/м төмөр бетон гүүр барих бүтээн байгуулалтын ажлыг Б.Көксеген захиралтай “Жол” ХХК гүйцэтгэж байна.

You May Also Like