УИХ-ЫН ГИШҮҮН Т.АУБАКИР, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.КАМЕЛИЯТ НАР 3, 13 ДУГААР БАГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ

УИХ-ын гишүүн Т.Аубакир болон Аймгийн Засаг дарга А.Камелият нар өнөөдөр /2023.05.12/ аймгийн төвийн 3, 13 дугаар багийн иргэдтэй уулзаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар танилцуулан иргэдийнхээ үзэл бодол, саналыг сонслоо.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх хуулийн төслийг танилцуулж, энэхүү өөрчлөлтийг оруулснаар гарах давуу болон сул тал, бусад хөгжингүй оронд хийсэн судалгаа туршлагыг иргэдэд танилцууллаа.

Иргэд уг хуулийн төсөлд өөрсдийн үзэл бодол, байр суурийг илэрхийлэхээс гадна орон нутагтаа тулгамдаж буй асуудлуудын талаар санал хэлж хариулт авлаа.

You May Also Like