УИХ-ЫН ГИШҮҮН Т.АУБАКИР, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.КАМЕЛИЯТ НАР ӨЛГИЙ СУМЫН 7 ДУГААР БОЛОН НОГООННУУР СУМЫН ХОВД БАГТ АЖИЛЛАЛАА

УИХ-ын гишүүн Т.Аубакир, аймгийн Засаг дарга А.Камелият нар аймгийн төвөөс алсагдсан Өлгий сумын 7 дугаар баг буюу Хотгор баг болон Ногооннуур сумын Ховд багын иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа.

УИХ-ын гишүүн Т.Аубакир УИХ-аас баталсан хууль тогтоомж, шийдвэр болон “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл”-ийг танилцуулан, иргэдийн саналыг сонсож, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцож, хаваржилтын нөхцөл байдалтай танилцав.

Мөн энэ үеэр XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин /усан/ туулай жилийн сар шинийн босгон дээр хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, эрхэлсэн ажилдаа амжилт гарган “Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгарсан малчдын шагналыг гардууллаа.

You May Also Like