ДЭЛҮҮН СУМААС “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ”-ӨӨР ШАЛГАРСАН МАЛЧДЫН ШАГНАЛЫГ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ГАРДУУЛЛАА

XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин /усан/ туулай жилийн сар шинийн босгон дээр аймгийн “хошой аварга малчин өрх”, “аймгийн аварга малчин өрх”, “аймгийн аварга саальчин”, “аймгийн аварга тариаланч”-дыг шалгаруулсан билээ.

Дэлүүн сумаас мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлэн, малынхаа чанарыг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлж, ажил хөдөлмөрөөрөө хошуучлан Аймгийн аварга малчин өрхөөр шалгарсан  малчдын шагналыг энэ сарын 15-ны өдөр аймгийн удирдлагууд гардууллаа.

Шагналыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Х.Бауыржан  нар гардуулан өгч баяр хүргэлээ.

Дэлүүн сумаас 6 аймгийн хошой аварга малчин өрх, 10 аймгийн аварга малчин өрх шалгарч, гэр бүлийнхээ хамт шагналаа гардан авлаа.

You May Also Like