АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.КАМЕЛИЯТ БНКАЗАКСТАН УЛСЫН НЭРТ ЗОХИОЛЧ ЯРУУ НАЙРАГЧ ХАЛХАМАН САРИНГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Жил бүр УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор зохиогддог “Илүү их уншъя” уриатай хаврын номын баярыг угтаж аймгийн төв номын сангийн зүгээс зохиолч, уншигчдын уулзалт зохион явуулдаг билээ. Энэ удаагийн зохиолч уншигчдын уулзалтад аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сангийн захирлын урилгаар БНКазакстан Улсын Өскемен хотын хэл шинжлэх ухаан, соёл урлагийн газрын дарга, нэрт зохиолч яруу найрагч Халхаман Сарин манай аймагт хүрэлцэн ирсэн юм.

Өнөөдөр /2023.05.16/ Аймгийн Засаг дарга А.Камелият БНКазакстан Улсын Өскемен хотын хэл шинжлэх ухаан, соёл урлагийн газрын дарга, нэрт зохиолч яруу найрагч Халхаман Саринг хүлээн  авч уулзаж, манай аймагт хүрэлцэн ирж, уран бүтээлийг нь шимтэн уншдаг Монголын уншигчидтай уулзаж байгаад талархалтай байгаагаа илэрхийлж, яруу найрагчид уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөв.

You May Also Like