Аймгийн Удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн өнөөдөр /2023.05.17/ аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулагдлаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сургалт, зөвлөгөөнд сумдын Засаг дарга нар хамрагдлаа.
Зөвлөгөөнийг нээж аймгийн Засаг дарга А.Камелият үг хэлж, сумдын Засаг дарга нарт цаг үеийн байдалтай холбогдуулан үүрэг чиглэл өгөв.
Энэ жилийн сургалт зөвлөгөөнөөр Төрийн албаны үйл ажиллагаа, сахилга хариуцлага, томилгоо, сонгон шалгаруулалт, анхаарах асуудал, байгуулагдах гэрээний талаар, Мэдээллийн ил тод байдал, өргөдөл гомдол, дотоод ажлын чиглэлээр, Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалт, Тэрбум мод, хог хаягдлын талаар, Санхүү, төсөв, төрийн сангийн үйл ажиллагааны талаар, АТГ-аас ирүүлсэн мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон Тоон гарын үсэг олголтын талаар холбогдох удирдлагууд мэдээлэл хийж, харилцан санал солилцлоо.
Мөн 2022 оны үйл ажиллагааны үр дүн, Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлтийг дүгнэж, алдаа оноогоо ярилцаж, цаашдын ажлаа төлөвлөн зөвлөлдөв.
Энэ үеэр Төр засгийн бодлого, шийдвэр, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагт амжилттай хэрэгжүүлэн, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх талаар үр бүтээлтэй ажиллаж 2022 оны үйл ажиллагааны үр дүнгээр манлайлж “Тэргүүний сум”-аар шалгарсан сумдын шагналыг гардууллаа.