АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.КАМЕЛИЯТ ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ ДЭД САЙДААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

     Аймгийн Засаг дарга А.Камелият өнөөдөр /2023.05.17/ Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны дэд сайд С.Зүлпхар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын дарга Н.Өлзийхутаг, НҮБ-ийн хүн амын сангийн монгол дахь шадар суурин төлөөлөгч Аяко Кайно, Мобиком Корпорацийн Маркетингийн асуудал эрхэлсэн дэд захирал Южи Ито тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

     Уулзалтын эхэнд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны дэд сайд, аймгийн Засаг даргад хариуцлагатай албан тушаалд томилогдсонд баяр хүргэж,  төрийн их ажлын хажуугаар цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, салбарын бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны чиглэл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын сан хамтран Сагсай суманд байгуулсан Залуучуудын хөгжлийн төвийн талаар болон яамнаас нэвтрүүлж байгаа Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем “И жоб” платформын үйлчилгээний талаар танилцуулж, санал солилцлоо.

    НҮБ-ийн хүн амын сангийн монгол дахь шадар суурин төлөөлөгч Аяко Кайно, өнгөрсөн жил танай аймагт ажиллах үеэр нөхцөл байдлын үнэлгээ хийсэн ба энэ жил хэрэгцээ шаардлагад тулгуурлан төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэдгээ илэрхийлсэн бол Мобиком Корпорацийн Маркетингийн асуудал эрхэлсэн дэд захирал Южи Ито, нийгмийн хариуцлагын хүрээнд залуучуудын хөгжлийн төвд 18 ширхэг компьютерыг хүлээлгэн өгсөн ба цаашид хэрхэн хамтарч ажиллах чиглэлээр судалж танилцуулж явна гэдгээ илэрхийлэв.

     Аймгийн Засаг дарга салбар хоорондын уялдаа холбоог хангаж, хамтран хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа хэлж, Засаг даргын зүгээс бүхий талаас дэмжиж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

You May Also Like